АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2022-08-26      540     
     

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 236 дугаар тогтоолоор Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ууганбаярыг Улсын дээд шүүхийн тамгын газарт шилжүүлэх, уг албан тушаалын сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацралыг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон шийдвэрийг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс онлайн хурлын төхөөрөмж ашиглан тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад танилцууллаа.

            Тогтоол уншиж сонордуулсны дараа  Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Амарсанаа хамт олноо төлөөлж тамгын газрын дарга Д.Ууганбаярт шүүхийн нэр хүндийг өндөрт өргөж, шударга, зарчимтай, ёс зүйтэй ажиллана гэдэгт итгэж байна гээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

            Энэхүү үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Д.Ууганбаяр даргад цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР