АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-10-03      357     
     

 

Олон улсын Ахмадын баярын өдрийг угтан Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газартай хамтран Дархан-Уул аймаг дахь Шүүхийн ахмадын холбооны Салбар зөвлөлийн дарга гишүүд болох шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд нийт 12 ахмад хүрэлцэн ирж залуу насаа дурсан нэгэн өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүллээ.

Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны төлөөлөлтэй харилцан ярилцаж сэтгэгдлийг нь сонслоо.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР