ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО

2022-10-04      411     
     

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 260 дугаар тогтоолын дагуу Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар З.Баяржаргал томилогдлоо.

      Ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2022 оны А/119 дугаар тушаалаар байгуулж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохих журмын дагуу шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Наранцацралтай  ажил хүлээлцлээ.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР