ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-10-14      344     
     

Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 14 хоног тутамд шуурхай зөвлөгөөнийг шүүхийн тамгын газраас зохион байгуулдаг билээ.

Өнөөдрийн Шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга,  шүүхийн тамгын газрын захиргаа, үйлчилгээний албан хаагчид оролцлоо.

Шуурхай зөвлөгөөний дараа нягтлан бодогч засварын 79,988,000 төгрөгийн гүйцэтгэл, 2022 оны 03 улирлын баланс, төсвийн гүйцэтгэлийг хамт олонд танилцуулж хамт олныг картаар эзэмшиж буй хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, санхүүгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриаллаа.


            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанднийт хүлээж авсан иргэний хэрэг 3 хэрэг, үүнээс 5 хэргийг шийдвэрлэж, 2 хэргийн үлдэгдэлтэй байна. Хянан шийдвэрлэсэн 5 хэргээс 2 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 2 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 10 эрүүгийн хэрэг, 2 зөрчлийн хэрэг, нийт 12 хэрэг тус тус шийдвэрлэж, нийт 5 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Хянан шийдвэрлэсэн эрүүгийн 12 хэргийн хувьд 2 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өөрчлөлт 4, хүчингүй 4, зөрчлийн 2 хэргийн хувьд 1 хэрэгт өөрчлөлт оруулж, 1 хэргийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

​            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд өмнөх оны үлдэгдэл 5 хэрэг, шинээр 26 нэхэмжлэл хүлээн авсан. Дахин хэлэлцүүлэхээр 1 хэрэг. Нийт 16 хэргийг шийдвэрлэж, 7 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 3 хэргийг нэгтгэсэн.

​Хянан шийдвэрлэсэн 16 хэргээс 1 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 5 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, 10 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР