"АЖИЛ ХЭРЭГЧ ХУВЦАСЛАЛТ, ИМИДЖ БҮРДҮҮЛЭЛТ" СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-10-18      403     
     

2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал "Ажил хэрэгч хувцаслалт, имидж бүрдүүлэлт" сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь албан хаагч бүр үйлчилгээ үзүүлж байгаа иргэдэд хувцаслалтаараа хүндэтгэл үзүүлж байдаг. Тиймээс албан хаагчдын имидж бүрдүүлэлт нь байгууллагын соёлыг илтгэж байдаг.Байгууллага сайн соёлтой байх нь яагаад ач холбогдолтой байдаг талаар сургалт мэдээлэл өглөө.

Сургалтад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР