Шүүхийн тамгын газрын 2022 оны Үйл ажиллагааны тайланг хамт олны хурлаар хэлэлцүүллээ

2022-12-09      348     
     

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022.12.08-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан Анхан болон Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журмын 5.4-д “Тамгын газар гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас баталсан аргачлал, маягтын дагуу улирал, хагас, бүтэн жилээр цахимаар тайлагнаж, Ерөнхий зөвлөлийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгж зохих журмын дагуу үнэлнэ” гэж заасны дагуу  шүүхийн тамгын газрын 2022 оны үйл ажиллагааны тайланг нийт шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад танилцууллаа.

            Тус шүүхийн тамгын газрын дарга З.Баяржаргал  2022 онд хийж гүйцэтгэсэн ажлыг тайлагнаж, шүүгч, албан хаагчдаас тайлантай холбоотой санал хүсэлтээ илэрхийлж, албан хаагч тус бүр 2022 оны тайланд үнэлгээ өглөө.

            Мөн шүүгч, албан хаагчдаас ирэх жилийн төлөвлөгөөнд тусгах шинэ санал, санаачилгуудыг гарган, танилцуулсан бөгөөд эдгээр саналуудыг 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган ажиллалаа.

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар