ХАМТ ОЛНЫ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-12-28      368     
     

2022 оны сүүлийн хамт олны хурлыг зохион байгууллаа. Хуралдаанаар шүүхүүдийн 2022 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны товч мэдээллийг шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал танилцууллаа.    

Мөн уг хуралдаанаар хөдөлмөрийн дотоод журам болон хамт олны хуримтлалын журамд өөрчлөлт оруулах асуудлын талаар хэлэлцэж санал хураалаа. 

Шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал 2022 онд хамт олноо манлайлан ажилласан шилдэг ажилтнаар шүүгчийн туслах Ц.Туяацэцэг,  шалгарсныг хамт олонд танилцуулан баяр хүргэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасныг гардуулан өглөө. 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН  ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР