ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2023-09-12      210     
     

Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, зохих шаардлагыг хангасан тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхболд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл, тус шүүхийн тамгын газраас зохион байгуулав.

Ёслолын ажиллагаанд тус шүүхийн хамт олон оролцож, Тамгын газрын дарга З.Баяржаргал хамт олноо төлөөлөн тангараг өргөсөн шүүхийн захиргааны албан хаагчид хандан “Төрийн албан хаагчийн өндөр хариуцлагатай албан үүргийг үнэнч шударгаар биелүүлж, амжилт гарган ажиллахыг хүсэж байна.” гэв.

Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар