ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-11-24      149     
     

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

           Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойших хугацааны шүүн таслах ажлын мэдээ, хэргийн хөдөлгөөний товч мэдээ, системд эрх зүйн акт байршуулсан байдал, архив бичиг хэрэгтэй холбоотой мэдээлэл, ажлын цаг ашиглалтын болон холбогдох бусад мэдээллийг танилцуулж ажилчдын санал, бодлыг сонслоо.

Зөвлөгөөний үеэр Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхболд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар шүүхүүдийн хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, шүүгчид хуваарилагдсан байдлын судалгааг график хэлбэрээр гаргаж танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөнд тус шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид, тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилчид оролцлоо.

        

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР